Улс төр Д.Сарангэрэл:Ирэх дөрвөн жилд агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулна Мөн агаарын бохирдол буурсан гэж байгаа ч Улаанбаатарыг алсаас харахад саарал утаан дунд байгаа талаар хэллээ. Дээрх асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл ирэх 4 жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна. Цаашид үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Одоо ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна хэмээн хариуллаа. 2021-01-20 14:16:46
Улс төр БНЭУ-ААС ОЙРЫН ХУГАЦААНД ВАКЦИН НИЙЛҮҮЛНЭ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Мөн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай урагшилж буйд баяртай байгаагаа онцгойлон илэрхийлжээ. 2021-01-19 14:20:56