Эрчим хүчний тухай хуулийг баталвал 1 тэрбум долларын өрөнд УНАНА

Admin
2025/06/30

Наадам дагасан найгүй их хулгай. Төрийн эрх мэдэлтнүүд хуудуутай хуулиа үндэсний их баяр наадам тааруулж баталдаг дархан мэхтэй. Үүндээ ч сурцтай. Энэ удаагын Үндэсний их баяр наадмаар ээлжит хуулийн хулгайгаа хийхээр төрийн сонгуульд тав давж дархалсан дархан гишүүд давхар дээлтэй сайдууд зодоглож байна. Зүүний магнайг Эрчим хүчний сайд дархан түшээ Б. Чойжолсүрэн манлайлж байгаа бол Барууны магнайг МУ-ын сайд Монгол төрийн дархан түшээ С. Бямбацогт манлайлан ээлжит хуулийн хулгайгаа хийнэ гэж тооцон бэлтгэл сургуулилалт аа чамбайруулж байна. Өнгөрөгч пүрэв гарагт ЗГХЭГ дарга МУ-ын сайд С. Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Булгантуяад өргөн барьсан. Улмаар уг хуулийн өөрчилөлтийг яаралтай горим нэрээр хаврын чуулган хаахтай урьтаж олны анхаарал Үдэсний их баяр цэнгэлд умбаж нүдтэй бүхний анхаарал бөх морь ширтэж байх зуур хийх гэж байна. Эрчим хүчний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчилөлт орж байгаа бол хамгийн ноцтой нь МУ-ын өрийн Удирдлагын тухай хуульд маш ноцтой өөрчлөлт орж байгаа юм. Товч бөгөөд маш ойлгомжтойгоор тайлбарлавал дээрх гурван хуулийн тулгуур хэд хэдэн заалтыг өөрчилснөөр Чойжилсүрэн Бямбацогт нар Монгол улсын тулчихсан байгаа өрийн таазыг хуулийн аргаар өндөрсгөж Монгол улсын нэг иргэнд өнөөдөр ногдож байгаа 36 сая төгрөгийн өрийг дахин 1 тэрбум доллороор нэмэх гэж байна. Энэхүү их хэмжээний өрийг ЗГ-ын өрийн баталгаа гаргах замаар авч Монгол улсад үүсээд буй эрчим хүчний асуудлыг шийдэх нэрийн доор Чойжилсүрэн Төв аймгийн Баян суманд барих хувийнхаа Цахилгаан станцын төсөлдөө, Бямбацогт Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн өөрийн эзэмшлийн Нью прогресс ХХК-ийнхаа барих цахилгаан станцын төслүүдийг тус тус санхүүжүүлэхээр ийнхүү эрх ашгаараа нэгдэн улайрч эхэллээ. Шинэ засагт ширлэж үлдсэн хуучин хоёрын амжуулах амин чухал ажил нь дээрх муулийг хулгай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ам дамжин ярьж байгаа бол олон нийт хэвлэл мэдээлэл огт мэдээгүй байгаа нь харамсалтай. Эрчим хүчний салбарыг дампуурлаас гаргана гэж цахилгааны үнийг 70% өсгөж иргэдийн халаасыг сэгсэрсэн Чойжилсүрэн асуудлаа шийдэхийн оронд нэмээд улсаа оронд хийж гадны зээлээр хувийнхаа цахилгаан станцыг санхүүжүүлэх гэж байгаа нь зудтай жил нохой зоолдог гэгч болох нь. Зуд нь Монгол улсын эрчим хүчний салбарын дампуурал бол зоогох нохой нь маны Чойжоо аж. Эрчим хүчний хуулиа салбарын сайд Б. Чойжилсүрэн УИХ-д өргөн барих ёстой атал яагаад Хэрэг эрхлэхийн сайд С. Бямбацогт өргөн барив. Хар залуугаасаа төрийн тендер төсвийн мөнгөөр ходоодоо борлуулж хэтэвчээ зузаатгаж дадсан хүн бол С. Бямбацогт. Тэр татвар төлөгчдийн мөнгийг тендер нэрээр хамах тусмаа царай зассан бол түүнд байгаа бүхнээ соруулсан ард түмэн царай алдсан. Сорж сорчлох юм нь татарч шавхагдаад ундарга нь туйлдаад ирэхээр гаднаас зээлж байгаад залгилдаг хүн. Ховд аймгийн бүх сум засмал замаар холбогдсон гэж мань эр сайрхдаг. Гэвч урд хөршийн их хэмжээний зээлээр барьсан тэр замуудын өрмийг нь Бямбацогт хамж өрийг нь бид улсаараа төлдөг гэдгийг хэнч ярьдаггүй. Сүүлдээ машин битгий хэл морьтой хүн зөрхөөргүй нарийхан зам тавьсан байдаг юм. Дотоодоосоо хамах юм олдохгүй бол гаднаас зээлээд гусдаг сурсан зангаа тэрээр энэ удаа хэрэгжүүлэх гэж салбарынх нь сайдын урдуур орж эрчим хүчний тухай хуулийн нэмэлт өөрчилөлт оруулах хуулийн төслийг өргөн барих нь тэр. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн Бямбацогт сайдын Нью прогресс компани цахилгаан станц барихаар бүх зөвшөөрлөө авч цаасаа бэлдсэн байгаа. Одоо хуулиудыг нь өөрчилж байгаад улсаа өрөнд тавиад хувийнхаа төслөө гадны зээлээр санхүүжүүлэх ажил л түүнд үлдсэн. Ийнхүү шинэ засгийн хуучин хоёр буюу Чойжилсүрэн, Бямбацогт нар ижил эрх ашгаар нэгдэж баяр наадам далимдуулж хийдэг ээлжит хулгайгаа хийхэд хэдхэн хоног үлдээд байна. Хамгийн ноцтой бас хорлонтой нь манай улсын хувийн хэвшил аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр эрчим хүчний эх үүсвэр барих гэхээр чөлөө зөвшөөрөл дээр нь эрх мэдлээ ашиглан хаалт боолт хийдэг. Харин өөрсдийн төслөө хуулийн хулгай хийх замаар төрийн мөнгөөр бариад буцаагаад төрд хэд нугалж зарах бүх зохицуулалтыг дээрх гурван хуулийн өөрчлөлтөөр маш нарийн зохицуулжээ. Яг л чоно борооноор гэгчээр... Чоно нь Бямбацогт бороо нь баяр наадам ажээ


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна