МУ-д үйл ажиллагаагаа явуулж буй БНСУ-ын Бүрэн дунд сургууль буюу “МК сургууль” нь МУ-ын Засгийн газраас боловсролын зорилгоор ашиглахаар үнэгүй аваад эзэмшүүлсэн газрыг хууль бусаар заржээ. Хууль бусаар зарсан улсын газрыг худалдан авсан “ЮУ БИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-нь 740 айлын нийтийн орон сууцыг барьж байна. Хэрэв МУ-ын Засгийн газар ашиглуулахаар эзэмшүүлсэн газраа эргүүлэн авахаар болвол тус хорооллын захилагчид хохирч үлдэх үү?
2014 онд Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцааны хүрээнд Сөүл хотын дарга Пак Вон Сүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааны хүрээнд нэгэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Тус гэрээнд Монгол улсаас Сөүл хотод амьдран сууж буй Монгол иргэдийн хүүхдүүд болон БНСУ-аас МУ-д оршин суугаа иргэдийн хүүхдүүдийн суралцах сургуулийн газрын асуудлыг харилцан шийдэхээр болсон билээ. Солонгос дахь Монгол сургууль нь 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 2014 оныг хүртэл өндөр төлбөртэй түрээсийн байранд хичээллэж байсан бол тус хамтын ажиллагааны гэрээний үр дүнд өөрийн газартай болж өнөөдрийг хүртэл тус Солонгос дахь Монгол сургууль өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байна.
Харин Улаанбаатар хотын тухайн үеийн захирагч Э.Бат-Үүл “Монгол дахь Солонгос сургууль” болон “Монгол улсад суугаа БНСУ-ын иргэдийн нийгэмлэг”-т Хан-Уул дүүрийн 10-р хороонд 2га газар ашиглах зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Ингээд газрын гэрчилгээн дээрх өмчлөгч “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК үйл ажиллагааны зардалгүйн улмаас Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг үйл ажиллагааг дангаар хариуцаж явсан байна. Газрын анхны зориулалтын дагуу олон нийтийн төв, орон сууц, сургууль барих гэсэн боловч мөнгө санхүү зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж олон жил тус газар хоосон байжээ. Ингээд тус газрыг МУ-ын Засгийн газраас хурааж авах албан тоотыг удаа дараа хүргүүлсэн бөгөөд “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-ийн захирал буюу Солонгос сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрыг гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг нар “Юу Би Эм Кэй сервис”ХХК-нд 2 тэрбум төгрөгөөр зарсан байна.
Гол нь ингэхдээ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж МУ-ын Засгийн газар, МУ-ын хууль тогтоомжийг үл тоомсорлон хууль бусаар, шат дараатайгаар тус газрыг шилжүүлэн зарсан байдаг. Хууль бусаар зарсан улсын газрыг худалдан авсан “ЮУ БИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-нь 740 айлын нийтийн орон сууцыг барьж байна. Хэрэв МУ-ын Засгийн газар ашиглуулахаар эзэмшүүлсэн газраа эргүүлэн авахаар болвол тус хорооллын захилагчид хохирч үлдэх үү?
Хан-Уул дүүрийн 10-р хороо буюу Буянх-Ухаа цогцолборын хойно байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэд баригдаж буй 740 айлын орон сууц
“ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК буюу “Монгол дахь Солонгос сургууль” болон “Монгол улсад суугаа БНСУ-ын иргэдийн нийгэмлэгийн нэр дээр байсан тус газрыг Монгол хүний нэр дээр шилжүүлэн худалдсан. Худалдахдаа гуравдагч этгээд буюу зуучлагч Па Бён Уг-ийн хувийн дансруу шилжүүлсэн байна.
Гуравдагч этгээд буюу зуучлагч Па Бён Уг
Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар тус газрыг Солонгос сургууль болон нийгэмлэгийн гишүүд дундаа зөвшилцөн 3 тэрбум төгрөгөөр зарахаар болсон ч гэрээгээ 2 тэрбум гэж хийн өөрийн хувийн дансруу авсан нь мөн нутаг, элэг нэгт Солонгосчуудаа залилсан хэрэг болж байгаа юм.
МУ-аас өгсөн тус газрыг ашиглах зориулатаар өгсөн гэдгийг дээр дурдсан. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ.
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна гэж заасан байдаг. Мөн МУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын компани нь охин компани байгуулах эрх зүйн үндэс байхгүй учир “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-ийн захирал буюу Солонгос сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар эртнээс нарийн төлөвлөгөө гаргажээ.
Солонгос сургууль буюу МК сургуулийн захирал Ким Жун Жин
МУ-д суугаа БНСУ-ын иргэдийн нийгэмлэгийн тэргүүн асан Пак Ху Сун
Өөрөөр хэлбэл Олон нийтийн зориулалттай улсын газрыг хууль бусаар бусдад шилжүүлэн зарсан байна. Хэргийг ахин сануулахад 2014 онд МУ-ын Засгийн газраас БНСУ-ын иргэдийн үүсгэн байгуулсан МК сургууль болон Монгол дахь Солонгос иргэдийн холбоонд үнэ төлбөргүй олгосон юм. Гэвч тус газрыг зориулалтаар нь ашиглалгүйгээр хууль зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хууль бусаар авч гуравдахь этгээдэд зарсан байна.
МУ-ын Засгийн газраас үнэ төлбөргүй өгсөн газрыг зориулалтын дагуу ашиглалгүй дамнан худалдсан.Ингэхдээ
Солонгос улсад суугаа Монгол иргэд эх орныхоо нэрийг уландаа гишгэж байна, Монголчууд Солонгос улсад нэр хүндгүй хэмээн бид шүүмжилдэг. Тэгвэл Солонгос улсын 3 иргэн эх орныхоо нэрийг, Монголд амьдарч буй элэг нэгт ард түмнийхээ нэр төрийг барж үүгээр зогсохгүй МУ-ыг залилан 2 га газрыг ийнхүү 2024 оны 4 дүгээр сарын 24-нд заржээ. Сонирхолтой нь газрыг зарахаас өмнө буюу 2023 оны 9 дүгээр сараас тус газрыг хашаалж газар ухан барилгын хундамыг цутгаж эхэлсэн байна. Барилгын зөвшөөрөл, газрын эрх шилжээгүй байхад барилгын ажил эхэлдэг жишээ энэ мэт олон билээ. Уг нь Монгол улс тусгаар тогтносон хуультай улс шүү дээ.
МУ-ын хууль тогтоомжийг уландаа гишгэж 2 улсын найрамдалт харилцаанд сэв суулгасан “ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС” ХХК-ийн захирал буюу Солонгос сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрын гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг болон Монголын шат шатны авилгалд автаж улсын газрыг зарсан хуулийн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ? Хэрэв улс өөрийн газраа хурааж авбал ЁСТОЙ НӨГӨӨ ТУУЛЫН УСЫГ ДОЛООХ ШАХАМ БАЙЖ ЦУГЛУУЛСАН ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ БАЙР ЗАХИАЛСАН МОНГОЛ УЛСЫН ЭНГИЙН ИРГЭД ХОХИРЧ ҮЛДЭХ ҮҮ?
Сэтгэгдэл (1)