Мэдлэг, сайхан сэтгэл хүнийг эмч болгодоггүй, харин хариуцлага сайн эмч болгодог гэж ярих энэ хүн бол уушгины мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, Профессор, Мишээл эмнэлгийн захирал С.Мөнхбурам юм.
Тэрээр Ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуульд суралцаж байсан бөгөөд анги даасан багш Татьяна Александровна “Чиний гар эмчийн гар байна” гэж хэлснээр эмч болох эхлэлийг тавьсан гэдэг.С.Мөнхбурам Сүрьеэ, Уушгины Эмгэг Судлалын Нэгдсэн Төвийн Клиникийн уушгины мэс заслын тасагт их эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байсан юм. Тэрээр 1993 онд өөрийн хувийн “Мишээл” эмнэлгээ байгуулж өнөөдрийг хүртэл уушгины өвчтэй өвчтөн хүлээн авч, оношилж, эмчилж, хагалгаа хийж байна.
Эмч С.Мөнхбурам “Бурханы увдис байхгүй болохоор бүх хүнийг аварч чаддаггүй ч алдсанаасаа аварсан нь их шүү гэдэг бодлоор өөрийнхөө сэтгэлийг тэжээж явна” хэмээн ярьсан юм.
Түний хувьд уушгины эмч болохын тулд 20-аад жилийг зарцуулсан бөгөөд Монголд уушгины нарийн хагалгааг анхлан нутагшуулсан гээд олон сайхан түүхийн тухай хийгээд эмч хүний мөн чанарын тухай бид ярилцсан. Ингээд үзэгч, уншигч та бүхэндээ уушгины мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, Профессор, Мишээл эмнэлгийн захирал С.Мөнхбурамын оролцсон “MYCAREER” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна