Галаас зугтаж биш сөрж алхсан 17 жил

Admin
2025/06/16

Дохио хангинахад тэд хамгаалалтын хувцсаа өмсөн, гал унтраах машинд суухдаа юуг ч таамаглах боломжгүй. Энэ бол тэдний өдөр бүрийн бодит байдал. Монголын олон зуун онцгой байдлын алба хаагчдын нэг тэрээр 17жилийн турш гал, утаа, амь өрссөн агшинтай нүүр тулж яваа нэгэн юм. 

Түүнийг Батсүхийн Баттүвшин гэдэг. Тэрээр Сэлэнгэ аймгийн уугуул бөгөөд Хилийн цэрэг байсан аавынхаа ажил хөдөлмөрийг үргэлжлүүлэн цэргийн хүн болно гэж мөрөөддөг байсан ч 10 жилийн сургуулиа төгсөөд “Хөдөө, аж ахуйн их сургуульд элсэн орж Усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр дүүргэсэн байна.

Ингээд Дархан-Уул хотод мэргэжлээрээ 2 жил ажиллаж байгаад Сэлэнгэ аймагт эхнэр хүүхэд дээрээ очих үед Баруун хараад онцгой байдлын алба хаагч шалгаруулж,сургаж авна гэсэн зарын дагуу шалгуулж тэнцэн онцгой байдлын албан хаагч болсон түүхтэй. Тэрээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид аврагч, гал сөнөөгчөөр томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд гол усны, эрэн хайх, ахуйн болон ой хээрийн түймрийн дуудлагад явж иргэдийн амь нас төдийгүй эд хөрөнгө, эх орынхоо онгон дагшин байгалийг авран хамгаалсан юм. Ингээд тэрээр 2010-2014 онд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд суралцан Онцгой байдлын ажил-Эрх зүйч мэргэжлээр төгсжээТэрээр ажлын гараагаа эхэлсэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангидаа салааны захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийг Гамшиг судлалын магистрын зэрэг горилон төгсжээ. Сурч боловсрох, өсөж дэвжихийг эрхэм зорилгоо болгосон түүний хувьд 2018-2021 онд Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сард Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт ахлах мэргэжилтнээр томилогдон билээ. Тэрээр тасралтгүй 17 жил Онцгой байдлын байгууллагад ажиллаж, олон арван хүний амийг аварч, галын дөлөнд ч, айдас дунд ч үл буцаж яваа нэгэн билээ. 

Гал сөнөөгч, аврагчийн ажил бол зөвхөн гал унтраах төдий бус эрдэл, хариуцлага, айдастай нүүр тулан, бусдын амь насыг авран хамгаалах хүнд бөгөөд хариуцлагтай ажил юм. 

Түүний ажлын ард нэгэн чимээгүй баатар бий. Тэр бол түүний эхнэр.Өдөр бүрийн үнэ цэнийг мэдэрдэг гэх Баттүвшин өглөө гарах бүртээ эхнэр хүүхдээ үнсээд гардаг хэмээн ярьсан юм. Ямар амь сөрсөн, хаашаа, хэдий хугацаагаар, магадгүй хэзээ ч ирэхгүй ч байж мэдэх дуудлагад  түүний нөхөр явдаг.Өөрийн амь насыг үл хайхран хүний амь аварна гэдэг бол жинхэнэ эр зориг билээ. 

 


0
angry
7
care
0
haha
0
liked
15
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна