Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.07.02/ хуралдаж, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.
Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд төрөөс эрчим хүчний салбарын өсөлтийг дэмжин, либералчлал хийх асуудлыг тусгасны дагуу эрчим хүчний томоохон төслүүдийг нэн даруй эхлүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр танилцуулгын эхэнд онцолсон.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Хуулийн төслийг харахад эрчим хүчний салбарын суурь харилцаануудыг өөрчлөхөөр тусгасан байна хэмээгээд, хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэн байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учир тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна