МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ГАЦААГЧ “ЧАЙНА УЭСТЭРН ПОВЕР ИНДАСТРИАЛ” КОМПАНИЙН БАС НЭГ ОРОЛДЛОГО

Admin
2025/07/04

Таван толгойн цахилгаан станцын тендэртэй холбогдон хэдэн жил тойрон маргалдаж байсан улс орны хөгжлийг тушигчдын хамсаатан “Чайна Уэстэрн Повер Индастриал” буюу Хуаши энержи компанийн ТУЗ-ын дарга Ли Рэнчао нь компанийхаа их хэмжээний хөрөнгийг завшсан байж болзошгүй тул баривчлагдсан талаар Хятадын мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.  

"Сычуанид төвтэй хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаний  бизнесмэн Ли Рэньчаогийн талаарх таагүй мэдээлэл цацагдаж намжаагүй энэ үед Монгол Улсын Улаанбаатар хотод баригдах Дулааны цахилгаан станц тавдугаарын тендэрт оролцож байгаа тухай монголын сайтууд мэдээлж байна. 

Сичуан мужийн China western power industrial co.,ltd буюу Хуаши энержи компаний сүүлийн таван жилийн алдагдлын хэмжээ  хэрээс хэтэрч 2.446 тэрбум юаньд буюу 600 сая ам долларт хүрсэн нь уг төслийн төсөвт өртөгтэй ойролцоо хэмжээ аж.

Ли Рэньчаогийн албан тушаалаасаа бууж байгаа талаарх таагүй энэ үйл явдлыг "Энэ нь магадгүй 'алтан цохны арилжаа' байж болзошгүй гэж сэтгүүлчид үзэж байгаа аж. "Алтан цохны арилжаа" (金蝉脱壳) гэдэг нь Хятадын бизнесийн хүрээнд хэрэглэгддэг хэлц үг бөгөөд хууль, хяналтын арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор эрх мэдэлтнүүдийн урьдчилан зохион байгуулалттайгаар албан тушааалаасаа огцрох эсвэл хувийн хөрөнгө шамшигдуулж  үүргээсээ зугтах үйлдлийг хэлдэг юм байна. 

Хятадад захирлууд, хяналтын зөвлөлийн гишүүд хууль зөрчиж шалгагдаж, шийтгэгдсэн тохиолдолд энэ нь тэдний мэргэжлийн карьер төдийгүй тухайн  олон нийтэд нээлттэй бирж дээр бүртгэлтэй компанид ч сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, тодорхой хугацаанд хувьцаагаар санхүүжилт босгох, эсвэл томоохон хөрөнгийн бүтцийн өөрчлөлт хийх боломжгүй болдог ажээ.

Одоогоор тус компаны удирдах албан тушаалтнуудын хувьцааг царцаагаад байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор компани дээр багагүй асуудал үүсч шүүх, цагдаагийн шалгалт тасрахгүй байгаа бололтой. Гэтэл дотоод асуудлаа дийлэхгүй ийм олон улсын нэр бүхий бизнесмэнүүдтэй хамтран Монголын томоохон төслүүдэд амжилттай оролцож байгаа мэтээр мэдээлж хувьцааны ханшаа өсгөдөг байна. Үүний нэг нь Монголын түнштэйгээ нийслэлд баригдах 5 дугаар дулааны цахилгаан станцын сонгон шалгаруулалтад ямар зорилгоор нь мэдэгдэхгүй ч санал өгсөн сурагтай. Хятадддаа 5 жил дараалан алдагдалтай ажилсан компани хэдэн зуун сая доллараар хэрхэн цахилгаан станц барих бол гэдгийг монголчууд харах үлджээ.   

  “Хуаси энержи” компанийн санхүүгийн талаарх зарим мэдээлэл;

Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/s?id=1832725939623031093&wfr=spider&for=pc&searchword=%E5%8D%8E%E8%A5%BF%E8%83%BD%E6%BA%90%20%E8%A2%AB%E8%B5%B7%E8%AF%89

Үргэлж алдагдал хүлээж байсан Хуаси Энерги аажмаар хүнд нөхцөл байдалд орж, 

өрийн дарамт асар ихэссэн талаар 

2018–2022 онд тус компанийн өр/хөрөнгийн харьцаа дараах байдалтай байсан: 

77.62%, 

73.78%, 

78.53%, 

83.76%, 

89.64%. 

Харин 2023, 2024, 2025 оны 1-р улиралд уг үзүүлэлт: 

92.41%, 

96.43%, 

96.86% хүртэл өсжээ. 

Энэ нь ч бас Хуаси энерги банк, хөрөнгө гэх мэт өөрийн активыг “цус сэлбэх” амьд үлдэх зорилгоор зарах болсон шалтгаануудын нэг юм. 

Мэдээж хэрэг, үндсэн бизнес нь доройтсонтой зэрэгцэн, Хуаси Энерги шинэ бизнесийн өсөлтийн боломж хайсан ч инженерчлэл болон сав баглаа боодол руу чиглэсэн өөрчлөлт, эсвэл шинэ материалын салбар луу хандсан оролдлогууд бүгд бүтэлгүйтлээр төгссөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна