FIBA 3x3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар маргааш МУГТ цолоор шагнана.
Тодруулбал, тэднийг мөнгөн медаль хүртсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хуудастаа баяр хүргэсэн. Энэ үеэрээ "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна