Монгол-Оросын хамтарсан Өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад нээлтээ хийлээ

Admin
2025/07/02

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Монгол-Оросын хамтарсан Өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нээлтээ хийлээ. 

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын түвшинд чухал ач холбогдол өгч буй энэхүү арга хэмжээг Оросын хэсгийн даргаБайгалийн нөөц, экологийн сайд Александр Александрович Козлов, Монголын хэсгийн дарга, ОХУ-аас Монгол Улсад суугаа эрхэмсэг ноён, Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар нээж үг хэллээ. 

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Өсвөрийн геологичдын олимпиад бол хоёр улсын найрсаг харилцаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэг тод илрэл бөгөөд эх дэлхийгээ танин мэдэх чин хүсэлтэй ирээдүйн геологчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг дэмжих чухал алхам болж байгааг онцлон тэмдэглэж байлаа. 

Нарийн мэргэжлийн олон төрөл болох геологийн зураглал, палеонтологи, минералоги, аюулгүй ажиллагааны үндэс зэргээр өрсөлдөж байгаагаас гадна теннис, шатар, гар зургийн төрлөөр аваргуудаа шалгаруулах нь хүүхдүүдийн хувьд илүү нэг нэгнийгээ таньж мэдэх, ирээдүйдээ оруулж байгаа том хөрөнгөоруулалт, нэгэн шинэ хаалга, нэгэн шинэ боломжийг бүрдүүлж байгаа нь харагдаж байна.  

Энэхүү олимпиадаас ур чадвар, сэтгэлгээ, шинжлэх ухаанд итгэх зүрх сэтгэлээрээ ялгарсан олон сайхан геологич, инженер, эрдэмтэд ирээдүйд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгааг нээлтийн үгэндээ онцолж байлаа

Хүндэт зочдоор Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн Б.УянгаАж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гадаад харилцааны яамны төлөөлөгчид, холбогдох албаныхан, Оросын талаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Байгалийн нөөц, экологийн яамны төлөөлөгчид, Газрын хэвлийн ашиглалтын агентлагийн дэд дарга Гермаханов Асламбек Асхатович баг бүрэлдэхүүнээрээ, уралдааны шүүгчид, ивээн тэтгэгчид зэрэг нийт 200 гаруй хүн оролцож байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна