Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 2030 оноос хориглоно

Admin
2025/07/05

Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 2030 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглох тухай хуулийн төсөл удахгүй УИХ-аар батлагдах болж байна.

Үе, үеийн Засгийн газар баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санаачлага гаргаж байсан ч бүтэлгүйтэж ирсэн. Харин энэ удаад Засгийн газраас Нийслэлийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь УИХ-аар хэлэлцэгдэн, олонхийн дэмжлэг хүлээгээд буй.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Гэвч зам тээврийн осолд өртөж байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 74.4 хувийг баруун талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлдэг судалгаа гарсан аж. Ингэхдээ гүйцэт түрүүлэх үед голчлон энэ осол гардаг байна.

Иймд зам тээврийн ослыг бууруулах, мөн Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа зүүн гарын жолооны дүрэмд нийцүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг сааруулах зэрэг зорилго дор дээрх төсөл өргөн баригджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна