MONGOLIA FASHION WEEK – 2025 ХУВЦАСНЫ ХУВЬСГАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Admin
2025/07/02


Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё

Mongolia fashion week 2025 арга хэмжээний хүрээнд Хувцасны хувьсгал” хэлэлцүүлгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Хувцас загвар урлагийн холбоо хамтран 2025 оны 07-р сарын 2-нд Төрийн ордоны Их монгол танхимд амжилттай зохион байгууллаа. 

Хувцасны хувьсгал хэлэлцүүлэг нь өнгөрсөн ба одоо, дэлхийн хөгжил, алсын хараа гэсэн 3 дэд хэлэлцүүлгээс бүрдэсэн бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойллоо.

Үндэсний өв соёл, инноваци шингээсэн тогтвортой, түүхий эд, хувцас үйлдвэрлэл, загварын салбараар дэлхийд танигдах алсын харааг тодорхойллоо.  

Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгч, загвар зохион бүтээгч, брэнд, урлан, мастерууд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зэрэг салбарын бүх талын оролцоог хангасан 400 гаруй оролцогч оролцов. Мөн Дархан, Сэлэнгэ, Ховд, Завхан, Өмнөговь зэрэг 10 гаруй аймгуудаас төлөөлөл оролцож байна.

Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалын боловсруулах үйлдвэрийн 14 дэхь дэд салбар хувцас үйлдвэрлэлийн салбар, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйл Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, чиглэлийн 7.2.3-т хувцас загварын салбарыг тус тус төрөөс тодорхойлсон байдаг. Хувцас үйлдвэрлэл, загвар бол нэг зоосны 2 тал бөгөөд засгийн газрын 2 яамны дэмжлэгтэй хөгжих боломжтой билээ.

Алсын харааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар салбарын оролцогчид шийдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.50
2025/07/04
0
0
Яаж мөнгө олох бэ гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн боловролгүй нөхөр юун мнгол үндэсний хувцас ярих. цаана чинь их дээд сургууль энэ талаар хангаллтай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна. Монгол үндэсний хувцас өөрийн гэсэн дэг, хэлбэр жаягтай. Хаин хүн нэг л удаа өмч магад сонин сонин, элдвэ шил судв нааж хатгасан балай юм хийгээд байж ичихэд яадаг юм бэ. Хувцасанд Монголын түүх хадгалагдаж байдаг, монгол хүн өмсөхөд ямөрч түвиг чирэгдэлгүй амар хялбар байдгийг бүү март. Та хоёр Өвөр монгол, бусад харьд байгаа уугуул суугуул монгол гаралтай хүмүүсийн хувцасыг хараад загвар аав их юм хийж байна гэж бодоод байх шиг. Харин хоёрын хийж буй хувцас пуу бүжиг урлагт таарч магадгүй. Бараг таарахгүй байх даа.
Хариулах