Я.Болорчимэг: Уйлахыг нүд биш сэтгэл шийддэг, учрахыг хүсэл биш тавилан шийддэг

Admin
2025/05/19

Түүнийг Я.Болорчимэг гэдэг. Тэрээр 1999 онд СУИС-ийг СГЗ С.Сугар багшийн удирдлага дор жүжигчин Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Б.Амарсайхан нарын хамт тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгсжээ. Тэрээр сургуулиа төгсөөд МҮОНТ-д нэвтрүүлэгч авна гэсэн зарын дагуу шалгуулж 200-аад хүүхдээс ганцаараа тэнцэж Монголын төв телевизийн мэдээний нэвтрүүлэгч болж байсан түүхтэй. 

Үүнээс жилийн дараа ТВ9 телевиз байгуулагдаж анхны нэвтрүүлэгчээр ажиллаач гэсэн хүслийн дагуу ТВ9 телевизийн ууган нэвтрүүлэгч болж байсан юм. Ингээд 20 гаруй жил телевизтэй амьдралаа холбож МҮОНТ, ТВ9, NTV зэрэг Монголын нэр бүхий томоохон телевизийн мэдээний нэвтрүүлэгчээр ажиллаж байсан билээ. Хүн хэн нэгнийг хайрлах гэж, хэн нэгнээр хайрлуулах гэж энэ хорвоод амьдардаг, амьдралын утга учир бол хайр шүү дээ гэж инээмсэглэн ярих түүний анхны хань нь амьдралын эрхээр Америк руу ажиллахаар явжээ. Охинтойгоо үлдсэн Я.Болорчимэг Америкийн визэнд удаа дараа орсон ч гараагүй учир залуу гэр бүлийн амьдрал 2 талд өрнөж бие холдвол сэтгэл холддог гэдгийн нэгэн жишээ болж тэдний амьдрал салжээ. Гэсэн ч охиноо 16 нас хүртэл нь хүнтэй суухгүй гэж амлалт бие биедээ өгч байжээ. Бүсгүй амлалтдаа хүрсэн ч түүний хань нь Америк улсад очоод удалгүй гэр бүл зохиосон байсныг сүүлд мэдсэн гэдэг. Ингэж л оноосон хувь тавилангийн эрхээр хоёр дахь амьдралаа зохиосон тэрээр одоо аз жаргалтай амьдарч байна.


 

Хаалга бүрийн цаана асуудал буй. Бид тэр хаалганы цаана ямар амьдрал өрнөж байгааг мэдэхгүй учир нэгнийхээ амьдралыг битгий шүүгээрэй гэж тэр амьдралын тухай, хувь тавилангийн тухай, хайрын тухай ярьсан. Ингээд түүний оролцсон MY CAREER ярилцлагын нэвтрүүлгийн хүргэж байна.

1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна