Бусдыг хэрцгийгээр зодсон холимог тулаанч Г.Чинзоригийг шүүхээс баривчлах шийдвэр гаргажээ

Admin
2025/06/29

Холимог тулаанч Г.Чинзориг авто засварын газарт бусдыг онц хэрцгийгээр зодож байгаа бичлэг цацагдсан.

Уг үйлдэлд нь хариуцлага тооцох зорилгоор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6-р сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/1963 дугаартай захирамж гарчээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр сэжигтэн Г.Ч-г баривчлах саналыг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, сэжигтэн болон өмгөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...;” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн Г.Ч-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин прокурорын саналд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 


0
angry
0
care
2
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна