Монгол иргэдийн эрх ашиг Эрээний хил дээр ч зөрчигдсөөр… Р.Отгонжаргал даргаа та хэзээ ажлаа хийх вэ?

Admin
2025/07/04

 

Монгол-Хятадын хамгийн том боомт болох Замын-Үүд-Эрээний боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч хил нэвтэрч байна. Энэ нь өдөр бүр 10 мянга гаруй иргэн зорчиж байна гэсэн үг юм. Зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын хилээр нэвтэрч байгаа Монгол иргэдэд зарим нэгэн хүндрэл бэрхшээл үүсэх болжээ. 

БНСУ-ыг зорьж буй монголчуудад учирдаг хил гаалийн  шалган нэвтрүүлэх дээрх хүндрэл хөрш зэргэлдээ БНХАУ-ын хил гааль дээр ч үүсч байна. Тэр дундаа Замын-үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо эрс өссөх тусам хил, гаалийн шалган нэвтрүүлэх дээр үүсдэг бэрхшээл даамжирлаа. Үр хүүхэддээ гадны улсыг үзүүлж харуулах, ганц нэг бараа бүтээгдэхүүнийг хямдаар авах гэсэн хүсэлтэй иргэд Эрээн хотоор дамжин Хятадын олон хотуудыг зорьж байна. Хүний газар гүний хошуунаас харсан бүхнээ авчихаж чадахгүй ч гартаа барьдаг ганц нэг цүнхээ дүүргээд Хятадын хил дээр ирээд түмэн бэрхшээлтэй нүүр тулах болжээ. Эрээний боомтын хил хамгаалахын ажилтнуудын ааш аяг сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд дийлдэхгүй болсныг Замын-Үүдийн хил гаалиар зорчиж буй иргэд хэлж байна. Авсан бараа бүтээгдэхүүнийг нь хил нэвтрүүлэхгүй хэмээн харааж ерөөх, хилээр хүн тээвэрлэдэг монгол жолоочдыг буцаах, зарим нэгнийх нь толгой руу барьж буй станцаараа цохьсон, зодсон зэрэг ноцтой асуудлууд үүсэх болжээ. Аливаад тайван хүлцэнгүй хандаж ирсэн иргэд хятадын хилийг яаж ийгээд давчихвал Монголын хил гааль саадгүй сайхан нэвтрүүлж байна хэмээн ярьж байна.

Замын-Үүд боомтын шинэ цогцолбор ашиглалтад орсноор зорчигч ачаа тээврийн бүх төрлийн мэдээлэл цахимжсан учир хил гаалиар нэвтрэх чирэгдэх хүлээгдэл эрс багасчээ. Мөн хилчид болоод гаалийн албан хаагчдын харилцаа хандлага тун сайхан болсныг иргэд онцолж байна. Хамгийн гол нь БНХАУ-ын Эрээн хотод Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж буй консулын газрынхныг хариуцлагатай ажиллахыг сануулж байгаа юм. Харамсалтай нь Эрээн хот дахь консулын газрынхан Монгол иргэдэд учирч буй дээрх асуудлыг шийдвэрлэлгүй, нүдэн балай чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, монголын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж буй консулын газрынханд гадаад харилцааны яам шаардлага тавьж ажиллах зүй ёсны шаардлага үүсээд байна. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна