УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг томилох асуудлыг пүрэв гаригт хуралдуулъя гэдэг санал гаргалаа

Admin
2025/06/10

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр товлосон. УИХ дахь МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус асуудлаар хуралдаж байгаа юм. Харин АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулжээ.

Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг ирэх пүрэв гаригт хэлэлцэх санал гаргасан байна. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай бүлгийн гишүүд тэр тусмаа хуульч гишүүд өнөөдөр байнгын хороо, чуулганы хуралдаан 00:00 цаг даваад зургадугаар сарын 11-н рүү орно. Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа. Ерөнхий сайдыг томилох шийдвэр бүх нийтийн амралтын өдөр гарчихвал хууль эрх зүйн хувьд маргаантай гэдэг асуудал ярьсан. Үндсэн хуулийн цэцэд очиж магадгүй.  Тиймээс би УИХ-ын даргын зөвлөлд сая санал гаргаад байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааныг пүрэв гаригт хуралдуулъя гэдэг санал гаргалаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна