Орчин үед олон хосууд хамтдаа фитнесээр хичээллэж, бие махбодоо төдийгүй харилцаагаа усалдаг болсон. Тэгвэл Б.Батболд болон түүний гэргийн Д.Энхжаргал нар нь фитнесийн зааланд танилцаж хамтын амьдралаа эхлүүлээд 6 жил болжээ. Анхнаасаа хүсэл зорилгоороо нэгдсэн залуу хосууд маань дасгал хийх нь зөвхөн биеийн биш сэтгэлийн тэжээл гэж ярьсан. Хамтдаа дасгал хийх нь тэдний хувьд эрүүл мэнд, биеэ хөгжүүлэхээс гадна хоорондын харилцаагаа сайжруулж хамтдаа урт хугацааны зорилготойгоор өсөж хөгжих нэг хэлбэр болсон байна.
Ажлын ядаргаа, стресс, нийгмээс авч байгаа олон бухимдлаа зааланд ирж хөлсөө гаргах замаар тайлдаг гэх тэд зорилгоо, хүсэл сонирхлоо нэг болгосноор цаг үргэлж хамтдаа байх болжээ. Ихэнх хосууд чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзах, гадуур хооллох, болзох зэргээр өнгөрүүлдэг бол бидний хувьд фитнесийн заал руугаа л явдаг даа гэж эхнэр нь инээмсэглэн ярина. Зорилго нэгтэй бол зам шулуун гэгчээр бие биеэ дэмжих, урамшуулах, амжилтаа хуваалцах тэр мөчүүд нь тэдний харилцааг илүү утга учиртай болгодог байна. Ингээд фитнесийн спортыг сонирхогч залуу гэр бүлийн сурвалжилгыг хүргэж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна