Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа баяр наадмын өдрүүдээр хэрхэн ажиллах, гал түймэр, үерийн аюулаас эртнээс бэлтгэл базааж ажиллах талаар хэлэлцсэн байна. Мөн наадмын хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүдээс олгож байгаа буюу жилийн жилд яригддаг хуушуур хийх зөвшөөрлийг 2024 оны хавраас эхлэн дүүргээс олгож байгаа аж. Хотын дарга Х.Нямбаатар уг шуурхай зөвлөгөөний үеэр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мэдэлд байсан зарим ажил дүүргүүдэд шилжсэн. Үүний нэг хуушуур хийх зөвшөөрлийг ч гэсэн дүүргээс мэдэж байгаа. Гэхдээ энэ зөвшөөрлийг олгохдоо хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зөрчил, алдаа гарах юм бол холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаасдараах чиг үүргүүд дүүргүүд рүү шилжжээ. Тухайлбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гадна зар сурталчилгааны самбарын зөвшөөрөл, нохой, муур устгалыг дүүргүүд рүү шилжүүлж, арчлалт хамгаалалтыг хариуцуулжээ.
Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэвэл холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2024 онд үндсэн есөн чиг үүргийг дүүргүүд рүү шилжүүлжээ.Тодруулбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл олгох, нохой, муур устгал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа тохижилт, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламж, зар сурталчилгааны самбарын зөвшөөрөлтэй холбогдох чиг үүргүүд дүүргүүдэд шилжсэн. Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан наадмын хуушуур хийх зэрэг зөвшөөрлийг ч мөн дүүргүүдээс олгож, баталгаажуулдаг байна. Тиймээс өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо дүүргүүдийн зүгээс зөрчил, асуудал үүсгэсэн байвал холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна. Хариуцсан ажлуудаа нэр цэвэр, чанартай гүйцэтгэх хэрэгтэйг дүүргийн удирдлагуудад хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна