АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилна

Admin
2026/05/12

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад айлчилна. Энэ айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа Тайваньд Америкийн зэвсэг нийлүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэж Доналд Трамп мэдэгджээ.

"Би энэ талаар Ши даргатай ярилцана. Биднийг үүнийгээ (Тайваньд зэвсэг нийлүүлэх) зогсоогоосой гэж тэд хүсэх байх. Бид энэ талаар ярилцана" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Доналд Трампын энэ удаагийн айлчлал нь сүүлийн есөн жилд БНХАУ-д АНУ-ын Ерөнхийлөгч хийх анхны айлчлал болох юм. Харин уулзалтын тухайд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Ерөнхийлөгч Доналд Трамп нар хамгийн сүүлд 2025 оны 10 дугаар сард БНСУ-ын Пусан хотод уулзаж байв.

Эх сурвалж: WSJ, Xinhua

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна