Монгол улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарлаж байв. 5Ш ажиллагаанд Шүгэл ажиллагаа, Шүүр ажиллагаа, Шувуу ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагаа, Шилэн ажиллагаа багтсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан 5Ш ажиллагааны нэг Шүгэл ажиллагаа нь авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа хүнийг шүгэл үлээгч гэх бөгөөд түүнийг хамгаалах хуулийн төсөл юм. Харин өнгөрсөн жил буюу 2025 оны 5 дугаар сард түүний бэр Ө.Өгөөмөр хадам аавынхаа санаалчилсан 5Ш ажиллагааны нэг болох ШҮГЭЛ АЖИЛЛАГААНЫ шүгэл үлээгч болмон юм.
Тодруулбал МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН 22 хон настай хүү нь найз охиндоо:
Lexus RX машин – 250, 000,000 сая
2. Сhanel цүнх - 5000$ буюу 18,000,000 сая төгрөг
3. Miu Miu брендийн пиджак – 4950$ буюу 17.000.000 сая төгрөг
4. Гэрлэх саналын бөгж – 20,000,000 сая төгрөг
5. Төрсөн өдрийн бэлэг бэлэн мөнгө – 20 сая буюу нийт 325,000,000 төгрөгийн бэлэг бэлэглэсэн байдаг. Хачирхалтай нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн бизнес үгүй, аав ээжээс өвлүүлэн үлдээсэн өв хөрөнгө ч үгүй. Түүнд зөвхөн улс төрийн өндөр албан тушаал л байсан юм. Ямартаа ч бид дэлхийн тэрбумтангуудын эхнэр шиг эрхэлж амьдардаг гэдгээ зарласан ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ Ө.Өгөөмөрийн ачаар татвар төлөгчдийн мөнгөөр сайдын гэр бүл хэрхэн тансаглаж амьдардгийг мэдэж авсан билээ.

Хадам аавынхаа авлига, хээл хахууль илрүүлж, хариуцлага тооцох үндэсийг бий болгож “ОГЦРОХ АМАРХАН” жагсаалыг Төв талбай дээр хийлгэж, сайдын суудлаас огцруулж чадсан түүний бэр Ө.Өгөөмөр одоогоор нам, жимхэн амьдарч байна.Харин энэ хаврын шүгэл үлээгч бол Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үеэл гэгддэг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын охин юм.
Тодруулбал өнгөрөгч долоо хоногт Хотын дарга Х.Нямбаатарын охины нохойны тансаг хэрэглээний талаар мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Х.Нямбаатарын охин Н.Мишээлийн нохой тусдаа Instagram аккаунттай бөгөөд стейк идэж, шар айраг ууж, европын олон улсаар аялдаг гэх мэдээллийг бид нягтлан шалгахад үнэн байлаа.
Уг нохой нь Японы Акита үүлдрийнх бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 09-нд Чехийн Параг хотод мэндэлжээ. Үнийн хувьд нэг гөлөг нь 1000-3000 ам.доллар буюу 5 сая орчим төгрөгийн үнэтэй байдаг байна. Х.Нямбаатарын охины Гэнсэй нэртэй нохой Италийн Ром хот, Францын Парис гэх өндөр өртөгтэй орнуудаар аялжээ. Гэнсэй нохойны идэж хэрэглэж буй зүйлсийн зургийг эзэн нь инстаграм хуудаснаа тогтмол оруулдаг. Нямбаатарын охины нохой далай хясаа, сардин загас, үхрийн мах, бөдөн шувууны өндөг, хонины хавирга, стеак, тахианы мах, борцолсон мах, бруссел байцаа гэх хоолнуудыг өдөр тутамдаа идэж, нохойны шар айраг уудаг байна. Гэнсэй нохойны уудаг нэг шил шар айраг нь 4 евро буюу 16800 төгрөг. Хамгийн гол нь хотын дарга Х.Нямбаатар 2009 оноос хойш төрийн байгууллагад ажиллаж байгаа ба нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй атал ямар мөнгөөр нохойгоо ингэж тансаглуулдаг нь анхаарал татна.

Дээр дурдсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан 5 ш ажиллагааны нэг Шүүр ажиллагаанд улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлэх юм. Энэ тухай, тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар “Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчилдэг” нөхдөөс салах, олон зуун тэрбумын хаус, өчнөөн сая төгрөгийн үнэтэй машинаа нотолж чадахгүй нөхдийг байгаа төрийн болон нийтийн албанаас чөлөөлнө” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл ХЗДХ-ийн сайд асан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх бол...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна