ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 2026 оны тавдугаар сарын цаг агаарын урьдчилсэн төлөв байдлыг танилцуулж байна. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв), Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр) гэсэн дөрвөн бүсээр урьдчилан мэдээлдэг. Тавдугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Баян–Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр олон жилийн дундаж (ОЖД)–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна (Зураг 1). Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим (Зураг 2) орох төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна (Зураг 1). Хур тунадас Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 2) орох төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 4)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан (Зураг 1), хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр ОЖД–аас бага (Зураг 2) орох төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 5)–д харуулав. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1,2). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 2)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байна.


ЗӨВЛӨМЖ
Тавдугаар сард агаарын температур нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД–аас хүйтэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Энэ сард нийт нутгаар салхи шуурганы давтагдал их байх магадлалтай ялангуяа зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт нэмэгдэх тул цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, мөн болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна