3x3 тэмцээнээс түүхэндээ анх удаа Монголчууд медальгүй мултарч байгаа шалтгааны талаар Гавьяат дасгалжуулагч С.Тулга шүүмжлэв.
Тэрбээр, “MGL3x3 Монгол улс ази тивдээ бүх тэмцээнд медаль авч босоо байсан гэдгийг санаж байгаа биз дээ. Өнгөрсөн сард Азийн аваргад мултарсан. Элсний наадамд 2 мөнгө, 2 хүрэл медаль авч байсан. Түүхэн дээ анх удаа медальгүй мултарч байна. Тамирчдын хувьд боломжийн сайн тамирчид оролцож байна. Даан ч сургалт хувилбар тактик зохион байгуулж байгаа хүмүүс нь ёстой улс төрчидтэйгөө адилхан бүтэхгүй хүмүүс байна. Өнгөрсөн жилийн дэлхийн медаль нь хуучин MGL3x3 системээр тоглож байсан сүүлийн медаль болон үлдэх байх шүү. Эрэгтэй багийг нураасан шиг MGL3x3 системийг эмэгтэй баг дээр сольсон. Болж байсан бүх зүйлийг болгохгүй төлөө явдаг MGL3х3 холбоо гэж байна. Одоо 6 сард Польшид болох дэлхийн аварга дээр энэ тактик системээрээ тогловол 1 ч хожил ч авч чадахгүй түмний шившиг болох байх шүү. Тийм зүйл болбол хариуцлагаа хүлээгээд, Монгол улсдаа хайртай дуртай ази, дэлхий, Олимпын наадамд оролцуулж медаль авч чадах хүмүүст нь хэл амгүй өгчөөрэй. Өөрийн хэл ам дагуулж байгуулсан MGL3x3 холбоогоо авна шүү. Одоо байгаагаас илүү авч явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Тэгээд юм удахаараа өтөнд баригдана гэдэг шиг Монгол улсын ТББ-н хууль зөрчөөд 9 жил болчихлоо. Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү” гэж бичжээ.

Сэтгэгдэл (1)