З.Боргилмаа: Хэвлэл мэдээллийн салбарыг ажлаа чөлөөтэй хийх боломжгүй болгож байна

Admin
2026/05/05

Гүтгэх гэдэг гэмт хэргийг эрүүгийн хуульд оруулж ирэхтэй холбоотой УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн хуулийг Цэцийн дүгнэлтэд нийцүүлэхээр ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэ талаар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч сэтгүүлч З.Боргилмаа мэдээлэл өглөө. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарынхан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Цэцийн дүгнэлтэд нийцүүлэн бүрмөсөн хасах ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байгааг энэ үеэр хэллээ.

Тэрбээр "Өчигдөр Ажлын хэсгийн хуралдаанаар “гүтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуульд дахин оруулах саналыг дэмжсэн. Бусдын нэр төрийг хүндэтгэх нь зүй ёсны хэрэг боловч нэр төрийг хамгаалах зохицуулалт нь хэвлэл мэдээллийн салбарыг ажлаа чөлөөтэй хийх боломжгүй болгож, айдас, дарамтад оруулах эрсдэлтэй" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.218
1 цагийн өмнө
0
0
Эрх чөлөө нь хэтрээд байгаа юм биш үү. Одоо ажлын хариуцлага ярих цаг.
Хариулах