Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

Admin
2026/05/05

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 160 нэгж талбарыг чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 130 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан энэ онд Баянгол дүүрэгт хэрэгжих бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ. Маргааш эхний ээлжид чөлөөлсөн 55 нэгж талбарын гурван эгнээ гудамжны газрыг “Рио Тинто” группт хүлээлгэн өгнө. Ингэснээр тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд багтаан Парк шиг төлөвлөлттэй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.

Мөн тавдугаар сард хуралдах нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Гандан” тогтоолын төслийг өргөн барина. Тус төсөл нь 1800-аад оноос хойш суурьшсан Гандан орчмын айл өрхүүдийг үе шаттайгаар газарт хамруулж, чөлөөлөн, Улаанбаатар хотын төвд хамгийн том цэцэрлэгт хүрээлэн бүхий өндөрлөг дэнжийг бий болгох, Гандангийн түүх, соёлын өвийг хадгалан үлдэх зорилготой.

Цаашид Ганданг тойрсон үл хөдлөх хөрөнгийг үе шаттайгаар нийслэл худалдан авна. Өнгөрсөн жилийн төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн. Энэ жилийн төлөвлөгөөнд хамрагдсан айл өрхүүдийн нэлээд хэсгийг чөлөөлөөд байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.227
2026/05/05
0
0
Чи Ыаруун 4 зам хүртэл далангаа цэвэрлэж, эвдэрлий нь зас. Битгий ард түний мөнгөөр тоглоод бай. Зогсррлууд байгаа ТҮЦ чинь хүн явах боломжгүй бож байна. Холбогдох байгууллагууд нийслэлд эхэгржиж буй хэрэгтэй хэрэггүй төслийн ажлын чанар, төсвийг нэг бүрчлэн шалгах шаардлагатай байна. Нямбаатар та хурдан зайл.
Хариулах