ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзлээ

А.Булганчимэг
2026/05/06

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна. Шүүх хурлын эхэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хурлыг бүхэлд нь ХААЛТТАЙ ЯВУУЛАХ хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хаалттай явуулахаар болсон юм.

Хэрэгт холбогдогч М.Батчулуун 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Токарчин мэргэжилтэй. СЭМҮТ-ийн тусгай тасагт 3 жил албадан эмчлүүлэх заалттай эмчлүүлсэн гэх түүнийг хэрэг хүлээх чадвартай хэмээн үзсэн байна. Шүүх хурал үргэлжилж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.34
2026/05/06
0
0
Лалрын муу ал
Хариулах