УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:Төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн хотын дарга ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй

Admin
2026/04/30

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

Туулын хурдны зам буюу нэгдүгээр тойрог замын төслийн асуудлаар УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зурж, энэ асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилсан. Гэтэл эрх баригч намын зүгээс ажлыг гацааж, зогсоох хандлагатай байна. Хууль хяналтын байгууллага ажлаа хийхээс өмнө сошиал сүлжээгээр шүүдэг буруу жишиг тогтсон байна.

Нийслэлийн төсөв 2016 онд 550 тэрбум төгрөг байсан бол 2026 онд дөрвөн их наяд хүрэхээр өссөн. 2021 оноос хойш нийслэл бие даан бонд гаргах, татвар хураамж тогтоох, концесс шалгаруулах онцгой эрхтэй болсноор иргэдийн татварын ачаалал эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд, олон улсын байгууллагуудын зээл, дэд бүтцийн батлан даалт зэргийг нийлүүлээд 1.5-аас 2 тэрбум ам.доллар буюу долоо орчим их наяд төгрөгийн өр тавиад байна. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний ачаалал. Үндэсний аудитын газраас нийслэлийн төсвийн сахилга бат сул, худалдан авалт ил тод биш, үр дүнгийн үнэлгээгүй байгааг жил бүр анхааруулсаар ирсэн.

Ардчилсан нам бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Харин хуулийн дагуу, төсөв ил тод, байгаль орчны үнэлгээтэйгээр хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэвч эрх баригчид хүч түрэн дайрсны уршгаар төсөл гацаж, улс орон 500 тэрбум төгрөгөөр хохирох эрсдэл үүссэн. Мөн өөрсдийнх нь шийдвэрийг эсэргүүцсэн НИТХ-ын даргыг яаравчлан огцруулсан нь нэг намын дарангуйллын тогтолцоог санагдуулж байна гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.227
Өчигдөр
0
0
Лодойсамбууг дэмжиж байна. Луйвюард мэргэшсэн Нямбаатар одоо огцрох ёстой. Оюунэрдэнэ Нямбаатар гэсэн хоёр хүнийг херо той нь хамт шалгах цаг болсон.
Хариулах