Зайсангийн Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалын цогцолборт дайчдын алдар гавьяаг хүндэтгэх хүндэтгэлийн цуглаан болж өнгөрлөө
Тус арга хэмжээнд төр, цэргийн байгууллагын төлөөлөл, ахмад дайчид, иргэд оролцож, эх орон, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан баатруудын гэгээн дурсгалд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.
Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэнд Монгол, Зөвлөлтийн ард түмний нөхөрлөл, харилцан туслалцаа онцгой байр суурь эзэлдэг билээ. Монголын ард түмэн фронтод морь, хүнс, дулаан хувцас, эд материалын томоохон тусламж илгээж, ялалтын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Сэтгэгдэл (2)