СУИС-ийн оюутан асан Ш-ийг 19 настайд нь бүлэглэн хүчиндсэн хэрэгт холбогдсон бүх хүмүүст яллагдагчаар татсан тогтоолыг гардуулж, хилийн хориг тавьжээ

Admin
2026/05/08

СУИС-ийн оюутан асан Ш-ийг 19 настайд нь бүлэглэн хүчиндсэн хэрэгт холбогдсон бүх хүмүүст яллагдагчаар татсан тогтоолыг гардуулж, хилийн хориг тавьжээ. Тэрээр "Товч.мн" сайтад анх иргэний зориг гарган ярилцлага өгч шүгэл үлээснээр олон жилийн өмнөх хэргийг ийнхүү сэргээн БЗД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлсэн юм. Олон нийтийн дэмжлэг буюу хүсэлтээр хохирогч Ш-ийн хэрэг дээр хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаа ажиллаж байгаа билээ.

Эргэн сануулбал, СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн гэх асуудлаар 34 настай Ш олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийсэн. Уг хэрэг 15 жилийн өмнө буюу Ш ангийнхантайгаа сургуулийн шинэ жилийн баярт оролцсоны дараа болсон байна. Шинэ жилийн арга хэмжээ дууссаны дараа ангиараа нэгэн зочид буудалд үргэлжлүүлэн сууж, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд тухайн үед Ш-тэй хамт байхаар тохиролцсон найз нь орхин явснаар ангийн долоон эрэгтэй, таван эмэгтэйтэй үлджээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.242
2026/05/08
0
0
Лаларуудын боовыг тастаж хая. Новшууд үхээсэй
Хариулах
202.9.46.138
2026/05/08
0
0
Хуучин захирал Сонинтогос гэж авгай энэ бүхнийг нуун дарагдуулсанаар энэ дээрэлхэлтийн асуудал улам их газар авсан юм дах
Хариулах
96.62.214.27
2026/05/08
0
0
Unen zuviig sain todruulsanii daraa medeelel taviachee.
Хариулах