Д.Урантуяа Хотын даргын захирамжаар цуцлагдсан барилгын зөвшөөрлийг дахин авч, барилгын ажлыг үргэлжлүүлж байна

Admin
2026/05/07

Улаанбаатар хотод өндөр барилгууд шил шилээ даран сүндэрлэсээр. Гэвч иргэдийн ая тухтай амьдрах орчин, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэрэг суурь хэрэгцээ хангалтгүй хэвээр байна. Стандартын шаардлага хангахгүй хороолол, хотхонууд олширч буй нь нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Юнайтед Апартмент” хотхоны оршин суугчид хотхоныхоо зэргэлдээ баригдаж буй барилгыг эсэргүүцэн тав дахь жилдээ тэмцэж байна. Тэдний үзэж буйгаар тус барилга нь оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байгаа бөгөөд барилгын тухай хууль болон холбогдох стандартуудыг зөрчсөн аж.

Тус газрыг өмчлөх эрхтэй иргэн Д.Урантуяа нь 2021 онд анх барилгын ажлаа эхлүүлэхээр газар ухаж эхлэхэд оршин суугчид эсэргүүцэн шүүх, хяналтын байгууллагад ханджээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргаж, 2023 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгын зөвшөөрөлтэй холбоотой актыг хүчингүй болгож байсан байна. Гэвч барилгын компанийн зүгээс дахин зөвшөөрөл авч, ажлаа үргэлжлүүлээд байгаа аж.


Оршин суугчдын хэлж буйгаар тухайн байршилд барилга барих хангалттай зай талбай байхгүй байна. Мөн албан ёсоор “Хүүхэд хөгжлийн төв” барина хэмээн танилцуулж байгаа ч зураг төслийн зохион байгуулалтаас харахад орон сууцны зориулалттай байж болзошгүй гэх хардлага иргэдийн дунд төрөөд байгаа юм. Учир нь тус газрын өмчлөгч иргэн Д.Урантуяа нь найман жилийн өмнө өөр байршилд “240 хүүхдийн ортой цэцэрлэг барина” хэмээн танилцуулж зөвшөөрөл аван барилга барьсан ч өнөөдөр уг барилга нь үйлчилгээний төв болсон талаар оршин суугчид ярьж байна. Иймээс энэ удаад ч хүүхдийн байгууллагын нэрээр өөр зориулалтын барилга барих вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа аж.


Өмнөх хотын удирдлагууд уг барилгыг стандарт зөрчсөн гэж үзэн зөвшөөрлийг нь цуцалж байсан атлаа дахин зөвшөөрөл олгосон нь хуулийн байгууллагуудтай нөлөө бүхий холбоотой байж болзошгүй хэмээн оршин суугчид хардаж буйгаа илэрхийлсэн юм.

 Хот төлөвлөлт, барилгын стандарт хангалтгүйгээс үүдэн нийслэлд гал түймэр, гамшгийн үед онцгой байдлын автомашин нэвтрэх боломжгүй болсон жишээ цөөнгүй. Тиймээс иргэд энэ барилга ашиглалтад орсноор төлөвлөлтгүй, шахцалдаантай бүтээн байгуулалтын бас нэгэн жишээ нэмэгдэх вий хэмээн болгоомжилж байна.

 


0
angry
2
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
185.76.10.80
2026/05/10
0
0
ene gazar deeree genet barilga barixaar bolcon n xotiin darga daamaluudad awilgaliig n ogj dee olon xunii xaraaliig ideed urantuya gej zalilangiin nowsh xawdar tucaad emchuulj baina gej xudlaa xutsaad bcn
Хариулах
149.102.235.142
2026/05/08
0
0
ene ugaacaa khugiin zalilangiin abgai bdg shde mash olon khumuust ortei khirnee tolokhgui, Golomt, Khudaldaa Khugjil, Turiin Bank, JDU, BBSB -uud geed abaagui zeel bkhgui, bukh khorongoo khuraalgachikhsan bukh dansaa khaalgachikhsan bj yamar nuuts mongooroo dakhiad barilga bariulakhgaad ulairaad bdg jinger chavgants vee
Хариулах
79.127.164.144
2026/05/08
0
0
Энэ бузар луйварчин авгай д.урантуяа ба түүний луйварчин хулгайч нөхөр б.эрдэнэбаатар нар Натурын гүүрнээс баруун тийш "Хүүхдийн сургалт хүмүүжлийн төв" нэртэйгээр 5 давхар барилгын зөвшөөрөл гаргуулж бариад 100% оффис үйлчилгээ болгоод ашиглаж байгаа. Бас болоогүйэ оросоос вагон түрээслээд нүүрс зөөгөөд алаад өгнө гэж хэдэн хятадууд, нүүрсний уурхайн нөхдүүдийг луйвардаад 10 тэрбумыг залилчихсан одоо СБД -н цагдаа дээр яллагдагчаар татагдчихсан удахгүй жангаа идэхээ хүлээгээд сууж байгаа
Хариулах