ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай 04 дүгээр сарын 29-ний өдөр утсаар ярилцжээ.
Энэ үеэр ОХУ-д 05 дугаар сарын 09-ний өдөр тэмдэглэдэг Ялалтын баярын өдөр Украинд түр гал зогсооход бэлэн гэж Владимир Путин мэдэгдсэн байна. ОХУ-ын тавьсан энэ саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэмжсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ. ОХУ өнгөрсөн онд Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэхдээ Украинд гал зогсоон, 3 өдрийн эвлэрэл зарлаж байв. Түүнчлэн 2025 болон 2026 онуудад Улаан өндөгний баяраар талууд эвлэрэл зарласан ч гал зогсоох горим зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгаж байлаа.
Эх сурвалж: DW, BBC
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна