Өмгөөлөгч Р.Булгамаа: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг бүхэлд нь хянаж, бодитой, шударга ёсны зарчимд нийцсэн, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гарна гэдэгт бид итгэл төгс байгаа

Admin
2026/05/01

Өмгөөлөгч Р.Булгамаа: 

Өнөөдөр товлогдсон давж заалдах шатны шүүх хуралдаан улсын яллагч нар ирээгүй гэх шалтгаанаар хойшилж, дараагийн шүүх хурлыг тавдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт товлолоо. Энэ хэрэгт хоёр прокурор томилогдсон бөгөөд нэг нь өөр аймагт шүүх хуралтай давхацсан хэмээн хүндэтгэн үзэх шалтгаанаа албан бичгээр ирүүлсэн бол нөгөө прокурор нь ямар нэгэн тайлбар, баримтгүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй. 

Өмгөөлөгчдийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй прокурорт хуульд заасан хариуцлага тооцох шаардлагыг шүүхэд тавьсан. Прокурор Түмэн-Өлзий нь 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь нас хохирсон энэхүү ноцтой хэрэг дээр урт хугацаанд ажиллаж байгаа хэдий ч өнөөдөр ямар нэгэн тайлбар ирүүлэхгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь асар хариуцлагагүй үйлдэл. Өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгуулдаг. Гэтэл прокурорт хариуцлага тооцох асуудлыг шүүх бүрэлдэхүүн нягтлан магадална гэж байгаа нь хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн илрэл.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг бүхэлд нь хянах чиг үүрэгтэй. Өмгөөлөгчдийн баг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэн бодитой, шударга, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна