СУРВАЛЖИЛГА: Монгол сурагчид Орос багшийгаа хайж, 21 жилийн дараа Саратов хотоос олж уулзсан явдлыг баримтат кино болгон дэлгэцнээ мөнхлүүлжээ

А.Булганчимэг
2026/05/04

“Монгол сурагчид хичээл заадаг байсан Орос багшаа хайж 35 жилийн дараа олж уулзсан” талаар мэдээлэл Оросын алдарт Россия телевизээр гарчээ.

Тухайн үйл явдлын түүхийг сийрүүлбэл 1988 онд 18-р сургуульд элсэн орсон бага ангийн сурагчид Анна Ершова гэх Орос багшаар хөтөлбөрт орсон хичээлүүдийг заалгадаг байж. Улмаар 1991 онд Монгол улсад Ардчилсан хувьсгал гарч Оросын эрдэмтэн багш нар бүгд эх орон руу гаа буцаж Анна багш ч үүний нэгэн адилаар явсан байна. Ингээд Орос багшаа мартаагүй бяцхан сурагчид насанд хүрээд сургуулийн найз Алтангэрэлийн санаачилгаар Анна багшийгаа хайх эрэлд гарч, түүнийг 2012 онд Оросын Саратов хотоос олж чаджээ. Тэднийг уулзахад Анна багш эх орондоо мэргэжлээрээ амжилттай ажиллаж сургуулийн захирал болж тушаал дэвшин, хүний халамжит гэргий болсон байв. сурагчид Анна багшийгаа хүүхдүүдэд чин сэтгэлээр хичээлээ заадаг байсанд ихэд талархан, хэзээ ч мартаагүй гэж дурсаж байна.

Анна багшийгаа Монгол д урьж авч ирэх бодлыг 35 жил тээсэн сурагчид энэ онд зорилгодоо хүрээд зогсолгүй баримтат кино хийж багшдаа гэнэтийн бэлэг барьсан байна. Багшийгаа олон жилийн дараа хайж олж уулзсан талаар энэхүү мэдээлэл Оросын хэвлэлээр гарсны дараа Рекуцкийн хамба лам Евгений Старцев, Сэтгүүлч Настя нар баримтат кино хийх санал гаргаж, Оросын ерөнхийлөгчийн санхүүжилтээр баримтат кино бүтэн биеллээ олоод байна. Энэхүү “Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” нэртэй баримтат кино 4-р сарын 29-ний өдөр Улаанбаатар дахь Русский домд нээлтээ хийжээ.

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны Найруулагч: Анастасия Павловна: “Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат кино бол одоо амьдарч байгаа хүмүүс дээр тулгуурлан хийсэн гэдгээрээ онцлог. Энэ киног хийж байхад Анна багш Монгол улсад очоод анхны ажлын гараагаа хэрхэн эхэлсэн талаарх үйл явдал надад маш их сонирхолтой санагдсан. Бага ангийн хүүхдүүд өөр улсын багшийгаа хайж олж уулзсан энэ энгийн түүхээс би бага ангийн багш хүүхдэд хэрхэн том орон зай өгдөг тухай мөн Монгол хүний сайхан сэтгэл, хүний агуу хайрыг олж харсан учир энэ киног хийхээр болсон. Иймд тухайн баримтат киног найруулсандаа маш их баяртай байна.

 


0
angry
5
care
0
haha
2
liked
6
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна