​ БАРИМТ: ХОТЫН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС 336 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ, БАРИМТАА ШИЛЭН ДАНСНААС УСТГАЖЭЭ

Admin
2026/04/28

            Хотын дарга Х.Нямбаатар тойрсон дуулиан тасралгүй нэг сарын хугацаа өнгөрлөө. Түүнийг Туулын Хурдны замын бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтээс мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээллүүд сошиал орчинд дэлгэгдсээр байна. 

Харин Хотын дарга 2024 оны 9 сарын 20 ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дижитал сольюшнс ХХК” гэх хувийн компани руу 336 сая төгрөг ямар ч тендер зарлалгүйгээр шилжүүлсэн баримтыг шилэн данснаас бүрэн устгуулсан байдаг. 

Тодруулбал, Дижитал сольюшнс ХХК иар дамжуулан хотын даргын ярилцлагын нэвтрүүлэг хийлгэхээр хамтран ажиллаж төлбөрийг шилжүүлсэн байна. Ингэхдээ компаниар ажил гүйцэтгэх нээлттэй тендер зарлаагүй төдийгүй шууд шилжүүлсэн аж. Энэ нь он сараар нь хөөж үзвэл НИТХ ын сонгуулийн өмнө шилжүүлсэн нь анхаарал татна. 

БАРИМТ1: ШИЛЭН ДАНС РУУ НЭВТЭРЧ ОРВОЛ ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН ОГНОО БОЛОН БАРИМТ УСТГАГДСАН БАЙНА. 

БАРИМТ2: 2024 ОНД НЗДТГ-ААС " 336 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ БАЙСАН НЬ  ОН САРТАЙГАА ШИЛЭН ДАНСАНД БҮРТГЭГДЭЖ БАЙСАН.

БАРИМТ3: "ДИЖИТАЛ СОЛЬЮШНС ХХК" НЬ ОНДО ХОЛДИНГИЙН ОХИН КОМПАНИ БӨГӨӨД Н.МАНДУУЛ ХОТЫН ОРЛОГЧООР АЖИЛЛАЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ “НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГИЙН ГАЗРААС”336 САЯ ТӨГРӨГИЙН ШУУД ГҮЙЛГЭЭ ХИЙГДСЭН.




Дээрх баримтыг харвал тендергүйгээр 336 сая төгрөгийг шилжүүлэн авсан компани нь  Хотын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан  Н.Мандуулын хамаарал бүхий "Ондо холдинг" компанийн охин компани юм байна. 

Үүнээс харахад сонгуулийн өмнө Нийслэлийн төсвөөс 336 сая төгрөгийг гаргуулан авсан байж болзошгүй гэж хардах үндэслэл бүрдэж байна. 

Одоо энэ компанийг шилэн данснаас шүүж үзвэл гүйлгээ хийгдсэн болон шилжүүлсэн баримт байхгүй байгааг баримтаар хүргэж байна. Дээрх баримтад өмнө нь гүйлгээ хийгдсэн болон одоо устгагдсан байгаа нь ил харагдаж байгаа юм. 

Энэ асуудлыг хуулийн байгууллагаас шалгаагүй бөгөөд сошиал орчинд ямар ч мэдээлэл гараагүй байна. Шилэн данснаас мэдээлэл устгасан үйлдэл нь Шилэн дансны тухай хуулиараа хорих ялтай байх бөгөөд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхээр бол заавал нээлттэй тендер зарлах ёстой гэх Тендерийн тухай хуулийг ч тус тус зөрчжээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
80.216.210.166
1 цагийн өмнө
0
0
Zugeer ajliig n hiilge dee teneguudee
Хариулах