МУИС-ийн хичээлийн 7-р байрны нойлд бие засаж байгаа охидын зургийг авсан этгээдийг олж даруй арга хэмжээ авахыг оюутнуудын төлөөлөл хүсэж Time.mn сайтад мэдээлэл өгчээ.
Мэдээлэл өгч буй оюутан охин нэр, царайгаа нууцалж ингэж хэлэв. Тэрбээр, “Хичээл завсарлаад хүүхдүүд ихэвчлэн угаалгын өрөөнд ордог. Тэр үеэр очир гарах нь тодорхой. Бид нойлд дугаарлаад зогсож байхад эмэгтэй хүн цочиж орилсон дуу гарсан. Тэгсэн нойлын дунд талын хаалганаас нэг эрэгтэй хүн хүүхдүүдийг мөрлөөд гараад явсан. Орилсон охин гарч ирээд “Сая зураг авсныг би харсан” гэж хэлсэн. Тэгсэн үйлчлэгч эгч, “Дунд талын хаалганы хүн гаралгүй их удсан” гэсэн. Тэр эрэгтэй хүн 30, 40 орчим насны биерхүү. Үсний засалт нь залуулаг биш 170 орчим см өндөртэй, улаан хүрэмтэй байсан. Энэ зүйлийг хэвийн зүйл гэж хүлээн зөвшөөрөлгүй цааш бүү үргэлжлээсэй гэсэндээ би мэдээлэл өгч байна” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна