Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байна

Admin
2026/05/12

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 

Төсөл нь дөрвөн багц, долоон хэсэгт хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж буй. 

739d507383e843cfababbf857003a817

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй.

Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэлийг 65 хувьд хүргэхээр төлөвлөлөө. “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.

fe3c5a4a21ee4d69aab2ef332ee6c5b1

83237dd498844f6394c18d63897c833f


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна