SNU нүдний эмнэлэг линз суулгах хараа заслын эмнэлгийн дэлхийн хэмжээний байр сууриа бататгалаа

Admin
2026/05/12


SNU нүдний эмнэлэг, Гуанжү хотод болсон EVO ICL арга хэмжээнд оролцон онцгой амжилт үзүүллээ… Линз суулгах хараа заслын эмнэлгийн дэлхийн хэмжээний байр сууриа бататгав. 

БНСУ, Сөүл — Эс Эн Юү нүдний эмнэлэг нь БНХАУ-ын Гуанжү хотод зохион байгуулагдсан Эво Ай Си Эл Глобал Саммит арга хэмжээнд онцлох амжилтуудыг үзүүлж, линз суулгах хараа заслын салбар дахь олон улсын өрсөлдөх чадвар болон дэлхийн түвшний байр сууриа дахин нэг удаа баталлаа.

Тус арга хэмжээний үеэр Эс Эн Юү нүдний эмнэлэг Эво Ай Си Эл-тэй холбоотой нийт дөрвөн төрлийн гол амжилтыг бүртгүүлсэн байна. Юуны өмнө, тус эмнэлгийн захирал, нүдний эмч Жон Ы Сан нь Эво Ай Си Эл мэс заслын нийт 10,000 тохиолдол амжилттай хийсэн амжилтаараа дурсгалын шагнал хүртжээ. Ингэснээр өндөр миопи болон өндөр астигматизмтай өвчтөнүүдийн кэйсийн арвин туршлага, тогтвортой мэс заслын үр дүнгээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн байна.


Мөн Эс Эн Юү нүдний эмнэлэг нь Ази, Номхон далайн бүсийн Эво Ай Си Эл албан ёсны сургалтын төвөөр сонгогджээ. Энэхүү төв нь линз суулгах мэс заслын ур чадварын сургалт, олон улсын эмч нарын дадлага сургалт, клиник дата солилцоо зэрэг үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд зөвхөн олон улсын стандарт хангасан оношилгоо, эмчилгээ болон сургалтын чадамжтай эмнэлгүүдэд олгодог эрх юм.

Үүний зэрэгцээ Жон Ы Сан эмч Ази, Номхон далайн бүсийн Эво Ай Си Эл-ийн албан ёсны зөвлөх эмчээр томилогдов. Цаашид тэрээр линз суулгах хараа заслын салбарт клиник зөвлөгөө өгөх, мэс заслын стандарт боловсруулах, эмч нарт зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг олон улсын хамтын ажиллагааны үйл ажиллагаанд оролцох юм.

Түүнчлэн Эс Эн Юү нүдний эмнэлгийн Ай Си Эл тусгай багийн ахлах эмч Вон Ё Гён нь “Дараагийн үеийн Эво Ай Си Эл мэргэжилтэн” хэмээх өргөмжлөл хүртэж, линз суулгах хараа заслын чиглэл дэх мэргэжлийн ур чадвар болон ирээдүйн хөгжих боломжоо зэрэг үнэлүүллээ.
Эс Эн ЮҮ нүдний эмнэлэг нь линз суулгах хараа заслын чиглэлээр мэргэшсэн эмч нараас бүрдсэн “Ай Си Эл тусгай баг”-ийг ажиллуулдаг. Тус баг нь мэс заслын өмнөх нарийн шинжилгээ, хувь хүнд тохирсон зөвлөгөө, мэс засал, дараах хяналт зэрэг бүх үйл явцыг системтэйгээр удирддгаараа онцлог юм. Өвчтөн бүрийн нүдний онцлогт үндэслэн тохирсон линз суулгах шийдлийг санал болгодог нь тус эмнэлгийн давуу тал хэмээн үнэлэгдэж байна.

Жон Ы Сан эмч нь зөвхөн линз суулгах хараа заслын салбарт төдийгүй, Смайл Ласик технологийг хөгжүүлэх үеэр сонгогдсон “Глобал Инвестигэйторс” олон улсын судалгааны 11 эмчийн нэг байсан бөгөөд Смайл Ласик-ийн анхны клиник судалгаа болон Солонгост нэвтрүүлэх ажлыг удирдан оролцож байсан эмч юм. Үүний дараа дараагийн үеийн хараа засах технологи болох Смайл Про-ийн клиник туршилтад оролцож, хараа заслын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар иржээ.

Мөн астигматизм засах зориулалттай “Торик Ай Си Эл” линз суулгах мэс заслыг Солонгост анх удаа нэвтрүүлж, мэс засал хийсэн референс эмч гэдгээрээ танигдсан бөгөөд дэлхийн нүдний эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэгч Staar surgical компанийн “Ай Си Эл Эксперт Инструктор” эрхийг хүртсэн байна. Энэ нь бусад нүдний эмч нарт линз суулгах мэс заслын арга техникийг заах эрх бүхий өндөр зэрэглэлийн сертификат бөгөөд Солонгост ердөө найман эмч эзэмшдэг байна.

Үүнээс гадна Жон Ы Сан эмч нь Их Британийн нүд судлалын мэргэжлийн сэтгүүл “The Ophthalmologist”-оос шалгаруулдаг “Power List 2026– Дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 эмч”-ийн жагсаалтад багтсан анхны бөгөөд цорын ганц солонгос эмч болсон нь олон улсын анхаарлыг татсан юм.

Эс Эн Юү нүдний эмнэлэг нь англи, хятад, монгол хэл зэрэг олон улсын орчуулгын системийг ажиллуулж байгаа бөгөөд гадаад өвчтөнүүд зөвлөгөө болон эмчилгээг саадгүй авах боломжтой орчныг бүрдүүлжээ. Түүнчлэн нарийн шинжилгээнээс эхлээд мэс засал хүртэлх бүх үйл явцыг нэг өдрийн дотор хийх боломжтой системийг нэвтрүүлсэн тул хугацаа хязгаарлагдмал гадаад өвчтөнүүд ч богино хугацаанд хараа засах эмчилгээ хийлгэх боломжтой болсон байна.

Жон Ы Сан эмч хэлэхдээ, “Энэ удаагийн амжилт нь зүгээр нэг шагнал, эсвэл нэр хүндийн асуудал биш. Харин Эс Эн Юү нүдний эмнэлгийн линз суулгах хараа заслын чиглэлээр хуримтлуулсан клиник дата, эмчилгээний систем олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний илэрхийлэл юм” хэмээгээд, “Цаашид ч Ай Си Эл тусгай багтаа тулгуурлан илүү нарийн, хувь хүнд тохирсон хараа засах шийдлүүдийг санал болгож, олон улсын стандартад нийцсэн эмчилгээний үйлчилгээг тасралтгүй хүргэх болно” гэж мэдэгдлээ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна