АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Air Force One онгоц 05 дугаар сарын 13-ны үдэш Бээжин хотын нисэх буудалд газарджээ.
Өнөөдөр (2026.05.14) Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж байна. Уулзалтын үеэр Ираны асуудал, Тайванийг тойрсон нөхцөл байдал, АНУ, Хятадын тарифын маргаан, хоёр талын худалдааны харилцааг хэлэлцэх аж. АНУ агаарын тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбаруудад БНХАУ-тай хэд хэдэн хэлэлцээр байгуулна найдаж байгаа юм байна.
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Доналд Трампын хүү Эрик Трамп, түүний эхнэр Лара Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Tesla, Space X компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск, Apple-ийн Ерөнхий захирал Тим Кук нарын алдартай бизнесмэнүүд багтжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна