Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо

Admin
2026/05/08

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагыг АТГ-аас шалгалт хийхээр өнгөрсөн нэгдүгээр сард цагдан хориод байсан.

Улмаар тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан байдаг.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргалаа. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.

Харин түүнд хахууль өгсөн иргэн Ц.Мөнхбаярт өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.9 сая төгрөгөөр торгох ял оноов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
74.110.124.254
16 цагийн өмнө
0
0
china shig shuud tsaazalbal taarna novshnuudiig
Хариулах