Н.Учрал Х.Нямбаатарт бяраа харуулж байна

Admin
2026/05/11

Н.Учрал шатраар бол Х.Нямбаатарыг олон талаас нь шалж байна. Багын найз Д.Ихбаяраа  НИТХ-ын дарга болгож, Нямбаа ноёнд бэрсийн шалаа хийлээ. НИТХ бол хотын даргын ажилд дүн тавих, төсвийг нь хянах эрхтэй байгууллага. Д.Ихбаяр НИТХ-ын дарга болоод “Туулын хурдны замын болон хотын мега төслүүдийн байгаль орчин, эдийн засаг, өртөг төсөв, үр өгөөжийг хянан шалгах Ажлын хэсэг байгуулна. Мега төсөлд бол гарц болно, мега хулгайд гацаа болно” гэж хэлсэн. Энэ бол Н.Учралын л үг гэдэг нь ядах юмгүй ойлгогдоно.

АТГ-ын гадаа чулуу нясалж суух болсон, яллагдагч Д.Даваадалайн оронд Баянзүрхийн засаг дарга Г.Жаргалсайханг тавьж, морины шалаанд орууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Бат-Амгалангийн гарын хүнийг 1-р орлогчоор тавьж буй нь  Н.Учрал ялж, Х.Нямбаатар ялагдаж буйг харуулах үйл баримт.

Хотын даргын бас нэг орлогчоор Сүхбаатар дүүргээс сонгогдсон Б.Ану-Үжинг тавиулсанаар Х.Нямбаатарт цодгор хүүгийн цодонд өртөв. Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга байхдаа Б.Ану-Үжинг НИТХ-д дэвшүүлж, төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Ерөнхий сайд Н.Учрал барьцаа ахиулж, Туулын хурдны замын төслийн банкны бус хуурамч баталгаа, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, хэт өндөр үнэ өртөг зэргийн улмаас хотын дарга Х.Нямбаатар огцрох хором мөч ойртсоор байна.   

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.87
11 цагийн өмнө
0
0
Н.Учрал Туулын хурдны замыг бзр мөсөн болиулах хэрэгтэй юм. Барууны орнууд Трамвайг аль болиулсан ба трамвайн зам гэж 2 урсгалд төмөр замтай ба ОХУ-д байдаг тул Яагаад Монголд Тавиулах гээд байна!!! Замын түгжрэл илүү нэмэгдэнэ. Замын талбайч байхгүй байна. Настан бид маш ихээр гайхаж байна. Х.Нямбаатар юу бодож хийхгээд байгааг ойлгохгүй байна. Хотын даргаар Эмэгтэй хүнийг тавих хэрэгтэй , арай өөр цэвэрхэн, аюулгүй, гэгээлэг сайхан хот болно гэж бодогддог. Үүнийг е/сайд Н.Учралд настангууд хэлж байна.
Хариулах
202.126.91.65
2026/05/11
0
0
Учрал өөрөө удахгүй шалаанд орно биз
Хариулах