Хоёр талын энхий хэлэлцээ төгсгөлийн шатандаа очсон үед Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй гуравдагч оронд уулзах боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ. "Урт хугацааны энхий гэрээний талаар эцэслэн тохиролцсон нөхцөлд гуравдагч оронд уулзаж болох юм" хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Харин одоо уулзахаар бол ОХУ-д ирж болно хэмээн тэр бээр онцолжээ. "Уулзмаар байгаа хүн нь энд хүрээд ирэг" хэмээн Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сөргөлдөөнийг зохицуулахаар ихэд хичээж байгаа, гэхдээ энэ бол "нэн тэргүүнд Москва, Киевийн асуудал" хэмээн нэмж өгүүлжээ.
Эх сурвалж: Ведомости
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна