Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2026 оны U-16 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтай зөвшилцөн улмаар Баянхонгор аймгийн ЗДТГ, аймгийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран Хонгор нутагт 05 сарын 08-15-ны хугацаанд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Э.Энхбат, Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмэд, тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч "Наранмандал Энтерпрайзес" ХХК-ийн гүйцэтгэх захирал Жерард Кисбэй, сагсан бөмбөгийн дасгалжуулагч багш С.Батсүрэн, Хасын хүлгүүд багийн ерөнхий дасгалжуулагч, дээд Лигийн гурван удаагийн аварга Э.Ариунболд, Хасын хүлгүүд багийн холбон тоглогч, дээд Лигийн долоон удаагийн аварга О.Сэргэлэн болон Монголын сагсан бөмбөгийн холбоо болон аймгийн сагсан бөмбөгийн холбооны гишүүд, дэмжигчид баг тамирчид оролцлоо.
2026 оны Улсын аваргын тэмцээнд 53 багийн 800 гаруй тамирчин багш дасгалжуулагчидтайгаа оролцож байна.
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга, Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Э.Энхбат хамтран зохион байгуулагч нартаа талархал гардуулж, оролцогч нийт баг тамирчдад спортын амжилт хүслээ.
Баянхонгор аймаг нь сүүлийн жилүүдэд улсын чанартай тэмцээн уралдааныг орон нутагтаа тогтмол хүлээн авч, өндөр хэмжээнд зохион байгуулж сурсан байна гэдгийг тэмцээнд оролцогчид, хамтран зохион байгуулагчид онцолж байна.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ХДТ, Тэмүжин театрын дэргэдэх бүжиг, дууны клубуудын хүүхдүүд уран бүтээлээ эх орны өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийн найзууд даа сонирхууллаа.
Тэмцээн 8 хоногийн турш үргэлжилж дүнгээ гаргах болно.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна