Тавдугаар сарын 08-ны шөнө дундаас эхлэн фронт дахь байлдааны ажиллагааг түр зогсоосон гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Ялалтын баяр тэмдэглэх хүрээнд ОХУ 05 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд түр гал зогсоож байгаа бөгөөд "Украин энэ жишгийг дагах"-ыг уриалсан байна. Харин Украин эвлэрлийг зөрчиж, "Ялалтын 81 жилийн ойн баярыг тасалдуулвал Киевийн төвд өргөн цар хүрээтэй цохилт өгнө" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: ТАСС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна