Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 20 болжээ

Admin
2026/05/08

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14951 хүрээд байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 8-ны мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 77 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Тухайлбал, нийслэлд 46 хүн, хөдөө орон нутагт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 42 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 20 болоод байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

651a37948e76495499a48778e82dadbe


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна