Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

Admin
2026/05/07

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжигч Mxrningstar хамтлаг Чингэлтэй дүүргийн 22-р хорооны Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэж, хүүхдүүдэд хөгжим тоглож сурах боломжийг бүрдүүллээ.

Энэхүү өрөө нь зөвхөн хүүхдүүдийн хөгжих орчин төдийгүй гэр бүлийн амьдралд бодит дэмжлэг үзүүлж байна. Тус өрөөний хажууд Монгол гэрийн ЧИП дулаалгын багц үйлдвэрлэлийн танхимд хороон иргэд, ээжүүд ажлын байранд бэлтгэгдэх мэдлэг, ур чадвар эзэмшиж байна.

Mxrningstar хамтлагийн хувьд дуу хөгжимд дуртай, өөрийгөө хөгжмөөр илэрхийлэх хүсэлтэй хүүхэд, залуус улам олон байгаасай гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэхүү санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлжээ.

Хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл зүрх, уран бүтээлээ зориулж буй Mxrningstar хамтлагтаа талархал илэрхийлье. Та бүхний хөг аялгуу олон хүүхдийн зүрхэнд итгэл, мөрөөдөл, гэрэл асаасаар байх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна