“МӨНГӨН МОД-2025” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Admin
2026/03/28

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2025” ёслолын арга хэмжээ өчигдөр (2026.03.27) Дуурь Бүжгийн Эрдмийн театрт боллоо.  

Уран бүтээлчид болон уран бүтээлийн түүхэн ач холбогдол, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харж дүгнэдэг уг наадамд 183 уран бүтээлч өрсөлдсөнөөс:

Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг,соёл урлагийн судлаач гэсэн 14 төрлөөр шилдэг уран бүтээлийг,

Шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 төрлөөр шилдэг уран бүтээлчийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа.


  • Тайз дэлгэцийн шилдэг найруулагч шагналын эзэн Ж.Сэнгэдорж (Монголын кино бүтээгчдийн холбооны гишүүн, найруулагч)
  • Тайзны урлагийн шилдэг бүтээл шагналыг “Үгүйлэгдсэн хайр” драмын жүжиг (Улсын Драмын Эрдмийн театр)
  • Кино урлагийн шилдэг бүтээл шагналыг “Цөвүүн цаг” (Жийж продакшн)
  • Шилдэг продюсер шагналыг Н.Ариунболд (Хүүхэд Залуучуудын Театр)
  • Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин шагналыг Т.Сэргэлэн (Улсын Драмын Эрдмийн Театр)
  • Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг Б.Чинбат (Үндэсний Урлагийн Их Театр) нар тус тус хүртжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна