Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй, одоо ч байхгүй

Admin
2026/03/10

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр Ах нь сайн олйгосонгүй. Гурав цагаадсан хэргийг хүчингүй болгох шиг боллоо. Миний хийсэн хэрэг гэж байхгүй, Улс төрийн хэрэг явааад байгаа болохоор цаг хугацаа авч байх шиг байна гэв. Харин түүний өмгөөлөгч "Энэ хэрэг дахин шалгагдахад хамгийн багадаа хагас жил болно. 2027 он ерөнхийлөгчийн сонгуулийн жилтэй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж байна гэхээсээ илүү улс төрийн нөхцөл байдлын хүрээнд асуудал яриад байна гэж хардаж байна" гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна