Б.Батбаатар: ИЗНН-д Тэргүүн дэд дарга С.Батбаатар гэж хүн байхгүй

Admin
2026/03/10

Өчигдөр/2026.03.09/ ИЗНН-ын дарга Б.Батбаатар Улаанбаатар чуулгад намынхаа зарим гишүүдтэй баярын хурлаа хийж байх зуур дэд дарга С.Батбаатар тэргүүтэй гишүүд нь Новотел зочид буудалд Онц их хурлаа хийсэн юм. Тэд хуралдаанаараа намын дарга Б.Батбаатарыг хөөх шийдвэр гаргасан бөгөөд шинэ даргын сунгааг зохион байгуулаад амжсан. Тэгвэл намаасаа хөөгдөөд буй ИЗНН-ын дарга Б.Батбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаад буй. Тэрбээр энэ үеэр "Намын дүрмийн дагуу их хурал зарлана. Тус дүрэмд намын дарга улс төрийн хурлыг зарлана гэж заасан байдаг. Харин тус дүрэмд онц их хурал гэж байхгүй, мөн ИЗНН-д Тэргүүн дэд дарга С.Батбаатар гэж хүн байхгүй. Намын Их хурлаар удирдлагын бүтцийг шинэчилсэн" гэсэн юм. Түүний хэвлэлийн бага хурлыг хүргэж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна