ИЗНН-ын онц их хурал өнөөдөр хуралдаж тус намын дүрмийг хэлэлцэж дээд шүүхэд хүргүүлэх төдийгүй намын дарга Б.Батбаатарт хариуцлага тооцох асуудлуудыг хэлэлцлээ.Мөн түүнийг хоёр тэрбумын томилолтын хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ
Өөрөөр хэлбэл, намын гишүүд нь намын даргаа шалгуулахаар болж, баримтын дагуу АТГ-ынхан ажиллаж эхэлсэн гэсэн үг.
УИХ-ын гишүүн С.Батбаатар:СУлс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд өөрийнхөө дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл тус нам дөрвөн удаа хандаад ч дүрмээ бүртгүүлж чадсангүй. Тиймээс ИЗНН 2026 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дүрэмгүй болчихлоо гэсэн үг.
Тиймээс хуулийн хүрээнд түдгэлзүүлэх, цаашлаад дүрмээ батлуулж чадахгүй бол татах буугдах эрсдэлд ороод байгаа учраас нийт гишүүдийн оролцоотойгоор намын онц их хурлаа хуралдуулж байна. Сүүлийн үед манай ИЗНН-ын дотоод асуудал хүнд байдалд орсон. Намын дарга Б.Батбаатар энэ намыг өөрийн ойр дотнын хүмүүсээс бүрдсэн УЗ-ын хүмүүс хуульд нийцэхгүй дүрмийг Улсын дээд шүүх рүү явуулах болсон.
Мөн анхан болон дунд шатны гишүүдийнхээ дуу хоолойг сонсохгүй, намын дотоод ардчилал гэдэг зүйл алга болж, намын үйл ажиллагааг бүх шатандаа хаалттай болсон. Төрийн санхүүжилт хуулийн хүрээнд явахаа больсон. Тиймээс намынхаа дүрмийг шинээр боловсруулж, түүнийгээ яаралтай бүртгүүлэх шаардлагатай болсон" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна