Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3-н хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан үргэлжилж байна

Admin
2026/03/03

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 10-ны /2026.02.10/ өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан /b. 

Харин тус хэргийг шүүх хурал хүртэл хойшилж өчигдөр /2026.03.02/ эхэлж, өнөөдөр /2026.03.03/ хоёр дахь өдрөө Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж болж байна. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий 23 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 19 хүнийг гэм буруутайд тооцсон байдаг. Харин нэр бүхий шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна