Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанаар:
УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд” -ийг 77,8 хувиар,
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн өргөн мэдүүлсэн “Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн анхдагч хуулийн төслүүд”-ийг 72,2 хувиар,
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхдагч хуулийн төсөл”-ийг 72,2 хувиар,
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улс болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг 72,2 хувиар,
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах хуулийн төсөл”-ийг 77,8 хувиар,
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл анхдагч хуулийн төсөл”-ийг 66,7 хувиар,
Төрийн өмчит хуулийн этгээдийг хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 61,1 хувиар тус тус дэмжиж Монгол Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна