УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаран 2020 оны наймдугаар сард томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр УИХ-аар хэлэлцэхээр болсон байдаг.
Санал хураалтаар гишүүдийн 71.8 хувь нь дэмжсэн тул түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны даргаас нь чөлөөллөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна